Үндсэн агуулга руу шилжих

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон: 2026.11.04

Энэхүү бодлого нь GoEvent (goevent.mn) тасалбарын системийг ашиглахад таны хувь хүний мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, дамжуулж, хамгаалдгийг Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлбарлана.

1. Мэдээлэл хариуцагч

Авзага ХХК (РД: 2731118). Хувийн мэдээллийн асуудлаар info@goevent.mn, +976 9936 6696-аар холбогдоно.

2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

3. Ямар зорилгоор ашигладаг вэ

Бид таны мэдээллийг худалдахгүй. Таны тусгай зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны имэйл, мессеж илгээхгүй.

4. Хэнд дамжуулдаг вэ

Зөвхөн дээрх зорилгод шаардлагатай хэмжээгээр дараах этгээдэд дамжуулна:

5. Хэр удаан хадгалдаг вэ

Захиалга, төлбөр, баримтын мэдээллийг нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална. Бусад мэдээллийг зорилго нь биелж дууссаны дараа, эсвэл таны хүсэлтээр хуулиар хадгалах үүрэггүй хэсгийг устгах буюу хэн болох нь тодорхойгүй болгоно.

6. Таны эрх

Хүсэлтээ info@goevent.mn хаягаар илгээнэ үү. Бид таны хэн болохыг шалгаад хуульд заасан хугацаанд хариу өгнө.

7. Аюулгүй байдал

Холболт бүрийг HTTPS-ээр шифрлэнэ. Мэдээлэлд зөвхөн ажлын шаардлагаар эрх олгогдсон ажилтан хандана. Нууц үгийг задрахгүй хэлбэрээр, QR тасалбарыг гарын үсэгтэй хадгална. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил гарвал хууль тогтоомжийн дагуу холбогдох этгээдэд мэдэгдэж, хохирлыг арилгах арга хэмжээ авна.

8. Cookie

Нэвтрэлт, сагс (суудал барих), CSRF хамгаалалтад шаардлагатай cookie-г л ашиглана. Сурталчилгааны болон гуравдагч талын хянах cookie ашиглахгүй.

9. Насанд хүрээгүй хүн

Насанд хүрээгүй хүн тасалбар худалдан авахдаа эцэг, эх эсвэл асран хамгаалагчийнхаа зөвшөөрлөөр үйлчилгээ авна.

10. Өөрчлөлт

Энэхүү бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэчлэгдсэн огноотой нийтэлнэ. Ихээхэн өөрчлөлтийг бүртгэлтэй хэрэглэгчдэд имэйлээр мэдэгдэнэ.