Үйлчилгээний нөхцөл, буцаалтын бодлого
1. Захиалга
Суудал сонгож "Үргэлжлүүлэх" дармагц сонгосон суудал 15 минутын турш таны нэр дээр баригдана. Энэ хугацаанд төлбөр хийгдээгүй бол захиалга автоматаар цуцлагдаж, суудал бусдад чөлөөлөгдөнө.
2. Төлбөр
Төлбөрийг QPay болон түүнд холбогдсон банкны аппликейшнээр хийнэ. Төлбөр баталгаажмагц QR тасалбар таны имэйл рүү илгээгдэнэ. НӨАТ-ын цахим баримтыг төлбөрийн дараа захиалгын хуудаснаас авна.
3. Тасалбар ашиглах
Тасалбар бүр давтагдашгүй, гарын үсэгтэй QR кодтой бөгөөд хаалган дээр зөвхөн нэг удаа уншигдана. QR кодын зургийг бусдад дамжуулснаас үүсэх хохирлыг GoEvent хариуцахгүй.
4. Буцаалт
- Үйл явдал бүрийн буцаалтын нөхцөл тухайн үйл явдлын хуудсанд заагдсан байна.
- Буцаалт зөвшөөрөгдсөн үйл явдлын тасалбарыг заасан хугацаанаас өмнө захиалгын хуудаснаас буцаах хүсэлт гаргана.
- Зохион байгуулагч үйл явдлыг цуцалсан тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана.
- Ашигласан (хаалгаар орсон) тасалбарыг буцаахгүй.
5. Хувийн мэдээлэл
Таны нэр, имэйл, утасны дугаарыг зөвхөн тасалбар хүргэх, захиалгатай холбоотой мэдэгдэл илгээх болон зохион байгуулагчид хаалганы шалгалт хийхэд ашиглана. Гуравдагч этгээдэд худалдахгүй. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос харна уу.
Бот болон автомат халдлагаас хамгаалах зорилгоор захиалга, бүртгэлийн хуудсанд Cloudflare Turnstile шалгалт ашигладаг бөгөөд энэ үед таны IP хаяг, хөтчийн техникийн мэдээлэл Cloudflare руу дамжина.
6. Зохион байгуулагчдад
- Борлуулалтын шимтгэл: тасалбарын үнийн 3% (банкны шимтгэл багтсан).
- Зохион байгуулагчаас шалтгаалан арга хэмжээ цуцлагдвал худалдан авагчдад төлбөрийг бүрэн буцааж, зохион байгуулагч нийт төлөгдсөн дүнгийн 3%-тай тэнцэх хөлс төлнө.
- Дэлгэрэнгүй нөхцөлийг Авзага ХХК-тай байгуулах тасалбар борлуулах үйлчилгээний гэрээгээр зохицуулна.
7. Холбоо барих
info@goevent.mn, +976 9936 6696